Хятад, АНУ, Өмнөд Солонгос, Франц зэрэг дэлхийн 6 орон, мөн Японы 244 компани оролцож байгаа олон улсын хүүхэлдэйн киноны үзэсгэлэн ярмаг пүрэв гаригт Токио хотод нээгдлээ. Японд хийсэн Чебурашкагийн тухай ээлжит хүүхэлдэйн кино үзэсгэлэнгийн гол үйл явдлын нэг байлаа. Японы хүүхэлдэйн киноны зураачдын бүтээсэн Чебурашкагийн тухай олон ангит хүүхэлдэйн киног 2009 оны 10-р сараас хойш японы телевизийн 6 сувгаар дамжуулж байна. Зохиолч Эдуард Успенскийн бодож олсон хүүхэлдэйн киноны энэ эгдүүтэй баатарыг “япончүүд хүнд үед “самурайн” ширүүн зан байдалтай, мөн зөөлхөн, нөхөрсөг зан чанартай хослуулан”дүрсэлжээ. Тэгэхлээр Чебурашка тэдэнд Карабас-Барабас эсвэл дээрэмчин алтан гургалдай зэргээс илүү ойлгомжтой байгаа юм. Чебурашка Наран мандах оронд 2001 онд анх танил болсноос хойш одоо энд их алдаршжээ.