Америкийн “силиконы хөндий”-тэй төстэй судалгаа, технологийн бүтээлийн төв Орос улсад бий болно. “Үүнийг Москва хотоос холгүй, бараг тэгээс барьж байгуулна” гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хэллээ. Энэ нь эдийн засгийн шинэ бодлогын туршилтын томоохон талбар, ёсондоо ирээдүйн хот байна. Орос улс америкийнх шиг өөрийн гэсэн “силиконы хөндийтэй” байх ёстой талаар эрт дээрээс ярьж байна. Эрдэм шинжилгээний төвөөр алдаршсан Томск, Новосибирск, Орос улсын хоёр дахь нийслэл Санкт-Петербург, Москва орчмын шинжлэх ухааны хэд хэдэн хотод судалгааны цогцолбор байгуулахыг санал болгожээ. Харин Орос улсын ерөнхийлөгч Д.Медведелв энэ “хөндийг” Сколковод байгуулах тухай саяхан эцэслэн шийдсэн юм. Тэгэхлээр ойрын хэдэн жилд Москвагаас холгүйхэн шинэ технологи нэвтрүүлж, боловсруулах томоохон төвтэй, Орос улсад төдийгүй дэлхийн тэргүүлэх их сургууль, компанийн лаборатори, салбар бүхий томоохон төвтэй бараг шинэ хот бий болно гэж Орос улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Владислав Сурков телевизийн “Вести недели” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Энд ажлын тэргүүн зэргийн 5 чиглэлийн тухай ярьж байна. Ерөнхийлөгч Д.Медведев эдгээрийг “эдийн засгийг шинэчлэх тэргүүн зэргийн чиглэл” хэмээн тодорхойллоо. Энэ нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн тэргүүн хязгаар болох эрчим хүч, мэдээлэл технологи, мөн Орос улс иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих ёстой тул нийгмийн үүднээс бидэнд нэн чухал био анагаах ухааны технологи, Орос улс хүчирхэг байдаг уламжлалтай, мөн энэ давуу талаа хадгалж, өргөжүүлэх учиртай цөмийн технологи зэрэг юм. Технологийн ертөнц, дэлхийн соёл иргэншлийн хөгжлийн стратегийн чиглэл болох теле харилцаа холбоо юм. Урьдчилсан тооцоогоор “шинэ хотыг” 3-7 жилд барьж байгуулна. Эхлээд цөмийг нь дараа нь энэ цогцолбор төрийн оролцоогүй тодорхой хэмжээгээр бие даан хөгжих юм. “Өнөө үед ийм төв нэн чухал байгаа тул энэ хамгийн оновчтой хугацаа байна” гэж Владислав Сурков тэмдэглэв. Өнөөгийн байдлаар бид түүхий эдийн засгаар давамгайлж байна. Энэ эдийн засаг хөгжлийн тодорхой хязгаартай. Газраас олборлосноо худалддаг. Эрдэсийн нөөц шавхагддаг гэдгийг мартах ёсгүй. Тиймээс Орос улс дэлхийд тодорхой байр сууриа хадгалж, хүндэтгэлтэй улс байхын тулд технологийн хөгжлийн дараагийн шатанд шилжих шаардлагатай. Манай эдийн засаг юуны түрүүнд оюуны давуу тал, бидний мэдлэг, шинэ технологи бүтээх ур чадварт түшиглэх ёстой. Орчин үеийн ертөнцөд ямар ч зэвсэг, ямар ч хүчтэй арми хүмүүсийн хэрэглэдэг өргөн утгаар ойлго учиртай ердийн энэ бүтээгдэхүүнийг орлох аргагүй тул энэ улс төрийн нөлөөний асуудал юм. Энэ бүтээгдэхүүнийг Сколковод хийнэ. Д.Медведев оросын “силиконы хөндийг” хөгжүүлэх асуудал эрхэлсэн зохицуулагчаар оросын нэрд гарсан бизнес эрхлэгч Виктор Вексельбергийг хэдийн томилсон юм. Та энэ төсөлд итгэж байна уу? гэсэн асуултанд тэрээр хариулахдаа, итгээгүй бол энэ ажлыг авахгүй байсан. Энэ нэг ёсны сорил, хэтийн, зорилготой зорилт” юм гэж тэрээр хариуллаа.