Германы нэрд гарсан Макс Планкийн нэрэмжит хувьслын хүн судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд хүний урьд мэдэгдээгүй шинэ төрөл байсан тухай уламжлав. Эрдэмтэд 2008 онд Оросын өмнөд Сибирийн нутгаас олдсон хурууны үед ДНК шинжилгээ хийсний дүнд ийм нээлт хийсэн гэж Би-Би-Си мэдэгдлээ. Шинжилгээгээр 44 мянган жилийн тэртээ оршин сууж байсан хүүхэд байж болох хүний ДНК-ийн бүтэц орчин үеийн хүн болон неандертальчүүдийн генетикийн кодын 50 хувь нь ялгаатай байв. “Дэлхийн шинжлэх ухаанд урьд мэдэгдээгүй шинэ төрлийн хүний тухай ярьж байна” гэж судалгааны дарга Йоханес Краузе болон Сванте Паабо нар мэдэгдэв. Үүнийг оросын археологичдын илрүүлсэн араг яс байсан агуйн нэрээр “Денисов” гэж нэрлэжээ. Африкаас гаралтай хүний хөгжлийн онцгой шугамын тухай ярьж байна гэж мэргэжилтнүүд тэмдэглэв. Орчин үеийн Орос улсын энэ хэсэгт Homo sapience, неандертльчүүд, “Денисов” гурван төрлийн хүн мөр зэрэгцэн суудаг байжээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн шинжлэх ухаан шинэ мэдээнд түшиглэн дэлхий хувьсан өөрчлөгдөх мөчид генетикийн хувьд бие биенээсээ ялгаатай дор хаяж 7 төрлийн хүн оршин байсан хэмээн дүгнэж байна. Харин тэднээс Homo sapience амьд үлдсэн байна.