Орос, Хятад улс Тяньванийн атомын цахилгаан станцын хоёр дахь ээлжийг барих гэрээнд гарын үсэг зурав. Оросын “Атомстройэкспорт” компани 1000 мВт хүчин чадалтай ус –усан реактор бүхий атомын станцын эхний хоёр блокийг 2007 онд ашиглалтад өгсөн юм. Хятадад ажиллаж байгаа эрчим хүчний блокудаас Тяньванийн атомын цахилгаан станцын нэг, хоёрдугаар блок хамгийн шилдэг болохыг хүлээн зөвшөөрсөн гэж Сергей Кириенко тэмдэглэв. Талууд хоёрдугаар сард атомын цахилгаан станцын хоёр дахь ээлжийг барих өртгийг тохиролцсон юм. Энэ нь 1,3 тэрбум еврогийн өртөгтэй байв. Тяньванийн атомын цахилгаан станц нь Орос, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн том объект юм.