Орос улсад хөдөлмөрийн нөөцийн хомсдлыг нөхөхөд ойрын 20 жилд 12 сая гаруй цагаач хэрэгтэй гэж Дэлхийн банкны илтгэд дурджээ. Мэргэжлийн болон мэргэжлийн бус ажиллах хүчний тухай энд ярьж байна. Хөдөлмөрийн энэ нөөц хямарлын дараа Орос улсын эдийн засгийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Ойрын 10 жилд Орос улсын ажиллах чадвартай хүн ам жил тутам 1 хувиар хорогдоно гэж Дэлхийн банк үзэж байна. Эдийн засгийн хурдтай өсөлтийн улмаас Орос улсад 2002-2008 онд хөдөлмөр эрхэлдэг цагаач иргэдийн тоо 5 дахин нэмэгдэж 2 сая хүн болжээ. ТУХН-ийн орнуудын цагаач иргэдийн Орос улсаас гуйвуулж байгаа мөнгө эдгээр орны орлогын гол эх үүсвэр байдаг.