Хий экспортлогч орнуудын Форумыг дэлхийн хийн зах зээлийг зохицуулах ажиллагаатай бодит хэрэгсэл болгохыг Орос улс сонирхож байна. Орос улсын ерөнхий сайд В.Путин Катарын ерөнхий сайд Хамад Бен Жасемтой яриа хэлэлцээ хийсний дараа хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Энэ механизм үйлдвэрлэгч, хэрэглэгч, тээвэрлэгч зэрэг бүгдэд ашигтай байна гэдэгт Орос улсын Засгийн газрын тэргүүн итгэлтэй байна. Тус Форум байгалийн хий экспортлох тэргүүлэх орнуудыг нэгтгэдэг. Тус байгууллагыг Нефть экспортлогч орнуудын байгууллагын адилаар “хийн ОПЕК” гэж нэрлэдэг.Форумыг 2001 онд байгуулсан юм. Оросын бизнес эрхлэгч Леонид Бохановский 2009 оны 12-р сард үүнийг тэргүүлж байжээ.