Пентагон улс орны цөмийн шинэ номлолыг боловсруулж дуусч байна. Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс лхагва гаригт Вашингтонд Конгрессын гишүүдийн өмнө ийнхүү мэдэгдэв. “Номлол ойрын хоёр эсвэл гурван долоо хоногт бэлэн болно” гэж тэрээр хэллээ. Батлан хамгаалах яам Конгрессын гишүүдэд цөмийн шинэчилсэн стратегийг танилцуулах хугацааг урьд хоёр ч удаа хойшлуулсан юм. Энэ ажил Төрийн департамент, эрчим хүчний яамны оролцоотой өнгөрсөн оны 4-р сараас эхэлжээ. Цөмийн зэвсгийн гүйцэтгэх үүрэг, аюулгүй байдлын олон улсын стратеги, санал болгож байгаа бодлогыг амьдралд хэрэгжүүлэхэд шаардлагатай цөмийн хүчний тоо хэмжээ болон бүрэлдэхүүнд задлан шинжилгээ хийнэ. Номлолыг ойрын 5-10 жилд батална. Хамгийн сүүлчийн ийм тоймыг 2002 онд бэлтгэсэн. Цагаан ордон болон цэргийнхний байр суурь давхцаагүй тул үүнийг хойшлуулсан гэж засаг захиргааны албаны хүмүүс мэдэгдэв. Пентагон статус-квог хадгалах, харин Цагаан одон “илүү зоригтй шийдвэрийг” харахыг хүсч байна.