0Аугаа эх орны дайнд зөвлөлтийн ард түмний ялалтын 65 жилийн ойн баярт бэлтгэх асуудлыг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Волгоград хотноо дурсгалт арга хэмжээ зохион байгуулах асуудал эрхэлсэн хорооны хуралдааны үеэр хэлэлцэнэ. Зохион байгуулах хороог өнгөрсөн намар байгуулсан юм. Д.Медведев өөрөө энэ хороог даргалдаг байна. Энэ жил 5-р сарын 9-нд анх удаа бүх оросын парад болно. Энэ парад цэргийн тойрог, флотын штаб байрладаг, мөн баатар бүх хотод москвагийн цагаар 10.00 цагт нэгэн зэрэг болох юм. Ахмад дайчид Москвагаас шууд дамжуулах парадыг үзэх боломжтой. Үүний тулд гудамжинд том дэглгэц байрлуулна. Парадын дараа Кремльд болох хүлээн авалтад фронтын дайчид, гадаадын төрийн тэргүүн нарыг урина. Харин Кремлийн Ивановскийн талбайд хээрийн гал тогоо бүхий майхан хотхон байгуулна. Ялалтын баярын өдөр Орос улсын нийслэлд болох концертод оросын ододоос гадна АНУ, Их Британи, Франц зэрэг гитлерийн эсрэг эвсэлд багтаж байсан орнуудын нэрд гарсан уран бүтээлчдийг урьд оролцуулна. Еслолын ажиллагаа салют буудлагаар өндөрлөнө.