0Орос улс Катартай илүү өндөр түвшинд хамтран ажиллах бодолтой байна гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров Катарын Гадаад хэргийн сайд Хамад Бен Жасем Аль Танитай Москвад уулзахдаа мэдэгдсэн юм. Бид бүс нутгийн болон олон улсын асуудлаарх хамтын ажиллагааг үнэлж байна гэж сайд тэмдэглэв. Орос, Катар улсад Ойрх Дорнодын асуудлыг зохицуулах зэрэг хамтын ажиллагааны олон чиглэл байна гэж Аль Тани юуны түрүүнд мэдэгдэв. Тэрээр В.Путины урилагаар Москвад ажлын айлчлал хийж байна. Катарын Гадаад хэргийн сайд ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзана. Тэд хийн салбарын хамтын ажиллагаа, хий эскпортлогч орнуудын Форумын хүрээнд энэ асуудлыг хэлэлцэнэ. Катар улс байгалийн шингэрүүлсэн хийн экспорт, үйлдвэрлэлээр дэлхийд эхний байр, харин үүний нөөцөөр Орос, Ираны дараа гуравдугаар байрт орж байна. Үүнээс гадна Д.Медведев болон Аль Тани нар Ираны цөмийн асуудал, Иракийн байдал зэрэг олон улсын асуудлыг хөндлөө.