Орос улсын түлш-эрчим хүчний салбар нийгмийн хариуцлага, хойч үедээ байгалийн нөөцийг хадгалахад гүйцэтгэх үүргээ санах учиртай. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Ханты-Мансийскт болж байгаа шинэчлэл, технологийн хөгжлийн асуудлаарх комиссийн зөвлөлгөөний үеэр ийнхүү мэдэгдэв. “Эрчим хүчний үр ашиг” болон “эрчим хүчний хэмнэл”. Энэ тодорхойлолт өнөөдөр Орос улсыг цаашид хөгжүүлэх, түүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, дэлхийн цаг уурын тэнцвэрийг хадгалахтай шууд холбоотой юм. Эрчим хүчний үр ашигийг дээшлүүлэх асуудал нь стратегийн шинжтэй бөгөөд үүнийг шийдэхэд олон жил болно гэж Орос улсын удирдагч зөвлөлгөөнийг нээхдээ мэдэгдсэн юм. Олон улсын туршлагыг ашиглахад ч ялгаагүй. Томоохон компаниуд зөвхөн нүүрс ус төрөгч гэсэн нарийн мэргэжлээс гадна орлуулах эрчим хүч хөгжүүлэхийг ерөнхийлөгч уриаллаа. Түлш эрчим хүчний салбарын байгууллагуудад эрчим хүчний үр ашиг нэн чухал хэмээн Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын Аналитик удирдлагын сангийн дарга Александр Пасечник үзэж байна. Түүхий эд үйлдвэрлэж, дахин боловсруулахад зардлын нэг зүйл нь эрчим хүчний зардал байдаг. Д.Медведевийн уриалж байгаа эрчим хүчний үр ашиг, эрчим хүч хэмнэх арга хэмжээг нэвтрүүлэх нь нэн чухал юм. Тухайлбал “чиг таарсан” хийг ашиглах асуудлыг шийдэх хэрэгтэй. Ерөнхий сайд В.Путины боловсруулсан энэ зорилтыг нефтийн томоохон компаниуд хараахан биелүүлж чадаагүй тул хугацааг хойшлуулахыг хүсч байгаа юм. Нефть олборлоход хий шатаах технологи экологи болон эдийн засагт давхар хор хохиролтой байна. Жил бүр үүнээс болж 1,3 тэрбум долларын хохирол учирдаг гэж эдийн засагчид тооцжээ. Өөр ч тоо байна: Орос улс европын дундаж үнээр “чиг таарсан” хөх түлш худалдаж бараг 6 тэрбум доллар олох боломжтой. Хийн турбин цахилгаан станц нээснээр энэ асуудлыг шийдэнэ. Д.Медведевийн энэ удаагийн ажлын айлчлалын үеэр Приобскийн хийн турбин цахилгаан станцыг ашиглалтад оруулсан юм. Хямарлын улмаас эрчим хүч хэмнэх технологи нэвтрүүлэх ажил саатсан. Эрчим хүч хэмнэх байдал тэртээ тэргүй дордож байхад хямарал нэрмээс болж байна. Саяхныг болтол компаниуд олборлох, дахин боловсруулах, нүүрс ус төрөгч борлуулах үндсэн үйл ажиллагаанд төвлөрч, хоёрдогч чанарын хөрөнгөөс ангижирахыг эрмэлзэж байв. Тиймээс Оросын ДНБ-ий эрчим хүчний хэмжээ дэлхийн дундажаас хэд дахин илүү байна. Орос улсад эрчим хүч хэмнэх технологи нэвтрүүлснээр ойрын таван жилд эдийн засагт 51 сая тонн болзолт түлш хэмнэж, эдийн засаг өсөх шинэ боломж бүрдэнэ. Үүнийг нэвтрүүлснээр дотоод хэрэгцээ болон экспортын дүнд хэлбэрэлтгүй хорогдож байгаа, мөн ашиглаж буй эрчим хүчний нөөцийн хэмжээг тал болтол бууруулах Дэлхийн банкны тооцоо байна. Хүрээлэн буй орчныг хамгаалах тухай ярихгүй бол шүү дээ. Агаар мандалд хэт их хорт бодис цацаж байна хэмээн өрнөдийнхөн Орос улсыг буруутгаж, үүгээр далимдуулан оросын түүхий эдийн экспортод нөлөөлөхийг оролдож байгааг харгалзавал энэ чиглэл Орос улсад тэргүүн зэргийн зорилтын нэг байна. Улс төрийн зориг, оюуны, санхүүгийн боломжтой байхад Орос улс ойрын ирээдүйд эрчим хүч хэмнэх технологийг экспортлох боломжтой. Орос улс ийм зам сонгож байгаа бололтой.