0БНХАУ-ын орлогч дарга Си Циньпин Орос улсад хийж байгаа айлчлал хоёр орны хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд тус болох ажил хэргийн үр дүн болон хятад хэлний жилийн нээлтийн хувиар дурсагдана. Орос, Хятад хоёр том хөрш гүрний харилцаа, улс төрд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа хувийн мөч их чухал юм. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов энэ сэдвийг үргэлжлүүлнэ. Си Циньпинтэй уулзаж, ярилцах үеэр оросын удирдлага Хятадын шинэ үеийн удирдлагыг төлөөлөх улс төрчтэй ойр танилцлаа. Ийм хувийн харилцаа тогтоосноор дээд түвшинд орос-хятадын харилцааны залгамж байдлыг хадгална. Хятадын улс төрийн хуанлигаар 2012-2013 онд нам, төрийн гол албан тушаалын хүмүүсийг өөрчлөхөөр төлөвлөж байна. Хятадын удирдлагыг өөрчлөх тухай ярьж байна. 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа төрсөн, мөн шинэчлэлийн жилүүдэд хувь хүн болон төлөвшсөн тэр хүмүүс 2012 оноос хойш засгийн эрхэнд гарна. Шинжээчдийн дүгнэснээр Си Циньпин шинэ удирдлагын гол хүний нэг юм. Тэрээр БНХАУ-ын дарга, Хятадын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтаог орлоно гэж олон хүн үзэж байна. Сүүлийн жилүүдэд Орос, Хятад улс олон төлөвлөгөөгөөр хамтран ажиллахад дээд түвшний харилцаа гарцаагүй түлхэц болсон. Хятадад эрх баригчид өөрчлөгдөхөөс хоёр жилийн өмнө Си Циньпин орос-хятадын улс төрийн харилцаанд идэвхтэй багтсан нь чухал хэмээн Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин үзэж байна. Си Циньпин улс төрчийн хувьд ямар хүн бэ?  Олон нийттэй харилцах тухайд Си Циньпин хятадын бусад улс төрчийн адилаар албан ёсны протоколын хүрээнд хатуу ажилладаг. Тухайлбал Ху Зиньтаог бодвол тэрээр илүү нээлттэй байгааг бид харж байна гэж профессор Сергей Луязнин үзэж байна. Си Циньпины нээлттэй, эвлэгхэн, сайн санаатай зэрэг зан байдал нь илт байна. Си Циньпин хятадын ширүүн эх оронч мэт харагдаж байгаа ч, Хятадын гадаадын түншүүдэд илүү нээлттэй байна гэж Сергей Лузянин тэмдэглэв.  БНХАУ-ын орлогч дарга Москвад айлчлах үеэр түүний зан байдлын онцлог харагдлаа. Тухайлбал тэрээр ерөнхий сайд В.Путинтай Хятадын жилийг Орос улсад нээхдээ, нүүрэндээ “дипломат инээмсэглэл” тодруулаад зогсохгүй орос-хятадын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэв. Си Циньпин оросын ерөнхий сайдтай уулзахдаа, худалдаа болон “гаалиар хууль бус бараа оруулах үйлдлийг” таслан зогсоох, хууль бус цагаачлалын асуудлыг шийдэхэд дэг журам тогтоох арга хэмжээг Бээжин дэмжиж байгаа гэв. Хил дамнасан голыг бохирдуулж, Хятадын нутаг дэвсгэрт усыг эрчимтэй ашиглаж байгаад оросын экологчдын түгшиж байгааг тэрээр мөн харгалзлаа. Си Циньпин ирээдүйд хил дамнасан голд усан байгууламж барих бол талууд урьдаас бие биедээ мэдээлж, голын усны чанарыг хянах ёстой гэж Си Циньпин үзэж байна. Хятадын шинэ үеийн удирдлага 1950-аад оны найрамдалын үеийн дурсамжаас хол хэдий ч, Орос улстай хамтын ажиллагаагаа үр бүтээлтэй хөгжүүлэх бодолтой байгаа нь энэ жишээнээс харагдаж байна.