Орос-НАТО-ийн зөвлөл Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэлтэй тэмцэх асуудлыг хэлэлцэхийн тулд Брюссельд өргөтгөсөн хурал хийж байна. Холбооны мансууруулах бодист хяналт тавих албаны тэргүүн Виктор Иванов Орос, төв Ази, Европт заналхийлж байгаа энэ асуудлаарх илтгэлийг танилцуулна. Афганистаны намуу цэцгийн тариалангийн талбайг устгах, мансууруулах бодисын лаборатори байрлах газрын талаарх мэдээллийг шуурхай солилцох тухай түүний илтгэлд дурджээ. Афганистаны мансууруулах бодисын аюул заналын эсрэг өрнөдийн орнууд юу ч хийхгүй байгааг Иванов нэг бус удаа шүүмжилсэн юм. Олон улсын эвсэл тус улсад алба хаасан 9 жилд мансууруулах бодисын үйлдвэрлэл 40 дахин нэмэгдсэн юм. Саяхан Орос улсаас НҮБ-д суугаа Виталий Чуркин АНУ болон Афганистан дахь НАТО-ийн командлалыг мансууруулах бодисын наймааны эсрэг тэмцлээ чангалахыг уриалж, энэ нь талибан хөдөлгөөний үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр болж байгааг тэмдэглэсэн юм.