Дэлхий дахинд алдаршсан “Дакар” уралдаан ирэх жил дахин Аргентин, Чилийн нутаг дэвсгэрт болно. Уралдааныг зохион байгуулах хорооны дарга Этьен Лавинь Парис хотод энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдэв. Уралдааныг 1-р сарын 1-16-нд зохион байгуулах тухай мөн мэдэгдэв. Өмнөд Америк “Дакар” уралдааныг гурав дахь удаа зохион байгуулна. Уралдааныг Африкт зохион байгуулдаг уламжлал тогтсон ч, тэнд террорист ажиллагаа болох аюул заналын улмаас 2008 онд уралдааныг өөр газар зохион байгуулахаар болсон юм. Гэхдээ уралдааныг “Хар тивд” зохион байгуулах төлөвлөгөө байгаа гэнэ. Оросын “КамАЗ-Мастер” баг “Дакар” уралдаанд 9 удаа түрүүлсэн юм.