Орос улсын парламентын доод танхим Улсын Дум эм бүртгэж, түгээх бүх системийг бүрмөсөн өөрчлөх эмийн тухай хуулийг баталлаа. Баримт бичгийн төслийг засгийн газар боловсруулжээ. Амь насанд нэн чухал эмийн үнийг улсаас зохицуулахаар хуулинд тусгасан байна. Засгийн газар жил бүр энэ эмийн жагсаалтыг батална. Ийм эмийн худалдах үнийг улсад бүртгүүлнэ. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллага борлуулагчаар дамжуулалгүй эм авах хэм хэмжээ хэрэгжинэ.