Оросын нислэгийг удирдах төвийн мэргэжилтнүүд өнөөдөр “Прогресс” ачааны хөлгийн хөдөлгүүрээр Олон улсын сансрын станцын тойрог замыг засч байна. Москва орчмын нислэгийг удирдах төвийн уламжилснаар “Дискавери” шаттл хөлөг нисч ирэхэд таатай нөхцөл бүрдүүлэх, “Союз” жолоодлогот хөлөгтэй залгахад тойрог замыг засч байгаа аж. Оросын хөлөг 4-р сарын 4-нд, шаттл хөлөг үүнээс нэг хоногийн дараа хөөрнө. “Прогресс” хөлгийн хөдөлгүүрийг москвагийн цагаар үд дундад асаана. Засварын дүнд станцын тойрог замын дундаж өндөр 1,7 км-ээр нэмэгдэнэ.