Орос улс өнгөрсөн жил хөгжиж байгаа орнуудад 800 сая орчим долларын албан ёсны тусламж үзүүлсэн нь өмнөх жилийнхээс 3,5 дахин их байна. Орос улсаас НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр энэ тухай мэдэгдэв. Одоо улс оронд олон улсын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулах ажил өрнөж байна гэж дипломатч хэллээ. Үүний зэрэгцээ Орос улс ТУХН-ийн орнуудын орон зайд тэр дундаа Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд тэргүүн зэргийн ач холбогдол өгч байна. Москва Евразийн Эдийн засийн нийгэмлэгийн 10 тэрбум долларын хэмжээтэй Хямарлын эсрэг сан байгуулахаар санаачилсан юм. Орос улс тус сангийн хөрөнгийн 7,5 тэрбум долларыг бүрдүүлж байна.