Орос улсын ерөнхий сайд В.Путин жижиг, дунд бизнесийн талаар хямарлын эсрэг багц арга хэмжээг танилцууллаа. Тэрээр Москвад болж байгаа инновацийн форумд хэлсэн үгэндээ, энэ жил жижиг, дунд бизнесийг дэмжихэд засгийн газар 23 тэрбум рубль хуваарилж байгаа тухай  мэдэгдэв. Хямарлын эсрэг сангийн нэмэлт хөрөнгийг Хойд Кавказд бизнес хөгжүүлэх, мөн дээд зэргийн технологийн бүтээгдэхүүн экспортолдог инновацийн байгууллага, компанид олгоно. Татварыг бууруулж, үл хөдлөх хөрөнгө хувьчлах журмыг хөнгөвчлөх зэрэг нь жижиг, дунд бизнесийг дэмжих арга хэмжээ байна. Бизнес хөгжиж, оршиж байгаа орчныг эрүүлжүүлсэн гэж В.Путин үзэж байна. Юуны түрүүнд байгууллагын шинэ үйл хэргийг мэдээлдэг журам нэвтрүүлж, шалгалтын тоог дорвитой бууруулснаар энэ орчныг эрүүлжүүллээ. "Бүх шатны түшмэд бизнесийн үйл хэрэгт хөндлөнгөөс үндэслэлгүй оролцохыг хориглох нь бизнест түр ашигтай бус харин улсын гол бодлого болохыг ухаарах нь чухал" хэмээн В.Путин хэллээ.