Хятадын эмч нар тус улсад олон хүн хар тугалаганаас хордсон ээлжит тохиолдлыг илрүүллээ. Төв хэсгийн Хунань мужид 45 хүүхэд аюултай металлд хордсон гэж Синьхуа агенталг орон нутгийн эрүүлийг хамгаалах товчооны мэдэгдлийг иш татан уламжлав. Арвандөрвөөс доош насны хүүхдүүд өвдсөн байна. Эмнэлэгт бага насны 28 хүүхэд, 17 хүүхэд гэртээ хэвтэж эмчлүүлж байна. Үйл ажиллагааных нь үр дүнд хордсон нутгийн байгууллагыг хаасан байна. Хятадад өнгөрсөн оны 8-р сараас хүүхдүүд олноор хар тугалгад хордсон юм. Тухайн үед Хунань, Шэньси болон Юньань мужид ийм 2000 гаруй тохиолдол бүртгэгджээ. Энэ бодис хүний нэхдэс, ясанд урт хугацаанд үлдэх нэн аюултай юм.