Якутын үнэт эдлэлийн нэгэн компани оросын уран гулгагч Евгений Плющенкод “ардын” алтан медалийг цутгажээ. Олимпийн медаль шиг 516 грамм жинтэй энэ медаль 750 сорьцтой цул алт юм. Медалийн нүүрэн хэсэгт уран гулгагчийг дүрийг сийлсэн байна. Ард талд нь “Ялагч Евгений Плющенкод гайхамшигтай ур чадварынх нь төлөө оросын ард түмнээс” гэсэн бичигтэй байна. Медалийг 2010 оны өвлийн олимпийн мөнгөн медалийн эзэн Плющенкод 4-р сарын 4-нд Санкт-Петербург хотод ёслол төгөлдөр гардуулна. Ванкуверт болсон наадмын үеэр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан гулгалтад АНУ-ын тамирчин Эван Лайсачек түрүүлсэн байна. Олон хүн үүнийг шударга бус шүүсэн гэж үзэж байгаа юм.