Орос улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч Игорь Шувалов цагдаагийн байгууллага авилгад автсан нь улс орны хөгжилд саад болж байна хэмээн мэдэгдэв. “Орос улсын хөгжлийн замд цагдаагийн байгууллага авилгад автсан нь гол тээг болж байгааг Кремль болон Засгийн газар сайн ойлгож байна” гэж Шувалов америкийн “Ньусуик” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэллээ. “Хэмитэж Кэпитал Менежмент” хөрөнгө оруулалтын сангийн хуульч Сергей Магнитский Москвагийн шоронд үрэгдсэн хэргийг мөрдөн шалгахад их хугацаа болно. Гэхдээ хашиж байгаа албан тушаалыг үл харгалзан бууртныг илрүүлнэ гэж тэрээр тэмдэглэв. Татвараас зугтсан хэрэгт буруутгасан 37 настай Магнитский 2009 оны 11-р сарын 16-нд “Матросская тишина” мөрдөн шалгах тусгай газар нас барсан юм. Түүний үхлийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хүний эрхийг хамгаалагчдын дунд ихээхэн шуугиан тарьсан юм. Шүүх задлан шинжилгээний мэдээгээр хуульч зүрхний хурц дутагдлаар амьсгал хураасан тухай Интерфакс агентлаг уламжилжээ.