АНУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн асуудлыг Стратегийн Давшилтын Зэвсгийн /СДЗ/-ийн тухай хэлэлцээрт оруулахаас татгалзсан тул орос-америкийн СДЗ-ийн шинэ хэлэлцээр байгуулахад саад болж байна. ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, армийн генерал Николай Макаров “Российская газета” сонины вэб хуудаст ийм мэдэгдэл хийжээ. Орос улсын хувьд энэ зарчмын ауудал тул Орос улс энэ байр сууриа хатуу хамгаална.  Орос, АНУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг үл хөгжүүлэх үүрэг хүлээсэн гэрээ үйлчилж байсан. Дараа нь АНУ энэ гэрээнээс гарснаар дэлхийн стратегийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх болсон. Зөвхөн байлдааны блок, тээгчийн хамгийн бага хэмжээг тогтоох талаар тохиролцох нь хангалтгүй. Бүх талаар эрх тэгш байх ёстой. Хэрэв америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем хөгжиж эхэлбэл оросын пуужинг байг онохоос өмнө устгах илүү боломжтой болно. Хүчний тэнцвэр АНУ-д хэлбийнэ. Тэгэхлээр Орос улс өөрт мэдээжийн хохиролтой ийм хэлэлцээрт гарын үсэг зурах аргагүй юм. Америкийн ерөнхийлөгч Барак Обама ийм байр суурийг хүлээн зөвшөөрч байна. Барак Обама өнгөрсөн оны 7-р сард Москвад айлчлах үер Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар гарын үсэг зурсан меморандумд СДЗ болон пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн хамаарлыг харилцан ойлгосон тухай тусгасан нь тохиолдлын хэрэг биш ээ. Одоо оросын тал энэ зүйлийг СДЗ-ийн гэрээнд оруулахыг хүсч байна гэж Оросын шинжлэх ухаан академийн Дэлхийн эдийн засаг болон Олон улсын харилцааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдлын төвийн шинжээч Владимир Евсеев ярьж байна. Шинэ хэлэлцээр 1972 онд байгуулсан пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн асуудлаарх гэрээг өөрчлөх аргагүй болохыг Орос улс ойлгож байгаа. Мөн СДЗ-ийн талаарх шинэ хэлэлцээрт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн ямар нэг тоо хэмжээний хязгаарлалтыг оруулахыг Орос улс шаардах аргагүй. Гэхдээ ийм харилцан хамаарлыг заах нь ухаалаг, ердийн хэрэг билээ. Тиймээс Орос улс СДЗ-ийн талаарх хэлэлцээрт стратегийн давшилтын болон стратегийн батлан хамгаалах зэвсгийн харилцан хамаарлыг тусгахыг хатуу шаардаж байгаа билээ. Үүний зэрэгцээ америкийн сенатад ийм алхамыг эсэргүүцэгчид цөөнгүй байна. Тухайлбал Бүгд найрамдах намын гишүүн Жон Маккейн болон өөр хоёр сенатч АНУ-ыг баллистик пуужингаас хамгаалах системийн хөгжлийг хязгаарлаж хэрхэвч болохгүй гэж үзэж байна. СДЗ-ийн шинэ хэлэлцээр нь ашиглах хугацаа нь дууссан олон пуужинтай Орос улсын адилаар АНУ-д төдий л хэрэгтэй биш хэмээн америкийн сенатын зарим төлөөлөгч ярьж байна. Шинжээч Владимир Евсеев энэ байр суурийг тайлбарлахдаа, асуудлыг нэг талаас харахгүй байхыг зөвлөж байна.  Орос улс шинэ хэлэлцээрт гарын үсэг зурахыг их сонирхож байна. Тэгэхлээр Орос улс стратегийн болон давшилтын зэвсгийг төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн хорогдуулж, ядаж өнөөгийн түвшнийг хэвээр хадгалах боломжийг эрж, хайхгүй юм. АНУ-д ийм бэрхшээл байхгүй. Тус улс стратегийн давшилтын зэвсгийн тоо хэмжээг урт хугацаанд 1100 нэгжийн түвшинд байлгах болможтой. Эндээс үүдээс Орос улс нэг талын хувьд буулт хийхэд бэлэн байна. Орос, АНУ нэг завин дээр байна. Хэрэв энэ завь хөмөрвөл цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэм нурна.
Хоёр талын дамжуулж байгаа мэдээллийн дагуу СДЗ-ийн шинэ хэлэлцээрийн 95 хувийг уялдуулжээ. Вашингтон хотод цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт болох үеэр буюу 4-р сарын 12-нд талууд тохиролцох боломжтой юм. Цөмийн зэвсгийг үл дэлэгэрүүлэх тухай гэрээний бага хурал болох үеэр буюу 2010 оны 5-р сард энэ хэлэлцээрийг байгуулах ёстой юм. Баримт бичигт гарын үсэг зурах нарийн хугацааг талууд бие биенийхээ байр суурийг харгалзахад бэлэн эсэхээр хамаарна.