Хятад улс Орос улсын стратегийн төгс түнш. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин Москва хотноо БНХАУ-ын орлогч дарга Си Циньпинтай уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр “хоёр талын харилцаа олон чиглэлээр эрчимтэй хөгжиж байна”. Дэлхийн хямарлын нөхцөлд бараа эргэлт зарим талаар буурсан ч, харилцан хөрөнгө оруулалт өссөөр байна. Орос улс Хятад улсыг Тайванийн асуудал зэрэг“эмзэг” бүх асуудлаар дэмжиж, нийтийн ашиг сонирхолоос үүдэн Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх бодолтой байна гэж В.Путин тэмдэглэв. Ардчилсан, хүчирхэг Орос улс “орчин үеийн дэлхийн ертөнцийн нэг туйл” хэмээн Си Циньпин нэрлэлээ. Түүний хэлснээр Орос улс олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт “их гүрний зохих статусын” үүрэг гүйцэтгэхийг Хятад улс сонирхож байна. Хоёр талын харилцаа урьд байгаагүй өндөр түвшинд байгааг Си Циньпин тэмдэглээд, Хятад улс үүнийг гадаад бодлогынхоо тэргүүн зэрэгт тавьж байгааг мэдэгдэв. Хууль бус цагаачлалыг таслан зогсоох, худалдааг зохицуулах зэрэг хоёр талын хамтын ажиллагааны асуудлыг харилцан мэдээлж шийдэхэд бэлэн болохоо мэдэгдсэн юм.