Чилид газар хөдлөлт өртсөн хүмүүст тусалсан Оросын эмч нар эх орондоо эргэж ирлээ. Эмч, тоног төхөөрөмж ачсан нүүдлийн эмнэлэг бүхий хоёр нисдэг тэрэг өнөөдөр Сантьяго хотоос Москвад ирлээ. Оросын эмч нар гэмтэж бэртсэн 140 гаруй хүнд тусалж, 40 гаруй мэс засал хийжээ. Чилид хоёрдугаар сард 8,8 балл хүртэл хүчтэй цуврал газар хөдлөлтөөр 500 орчим хүний амь насыг авч оджээ. Олон хүн сураггүй болсон байна. Байгалийн гамшгийг уршгаар тус улсын эдийн засагт ихээхэн хохирол учирсан байна.