АНУ-ын хувийн архиваас өнгөрсөн жил олдсон Николай Гоголийн “Амьгүй албат” найраглалын хоёр дахь ботийн эхний таван бүлэг оросын аугаа зохиолчийн зохиолын цуглуулгын эрдмийн хэвлэлд багтана. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ ном Гоголийн шатаасан хоёр дахь яруу найргийн эхний бүлгүүдийн бүрэн гар бичмэл юм. Зохиолын ийм цуглуулгыг энэ оны эцэс хүртэл Орос улсад хэвлэлтэд бэлтгэнэ. Ховор бүтээлийн эзний ярьснаар “Орос улс болон ЗХУ-д урьд хэвлэж байсан зохилоос энэ гар бичмэлийн үг, найруулга ялгаатай болохыг тогтоосон тул хэвлэмэл бүтээлээс хуулбарлаагүй болохыг гэрчилж байна”.