Дэлхийн хамтын нийгэмлэг “дэлхийн усны чанарыг сайжруулах үр нөлөөтэй арга хэмжээ авах ёстой”. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны Дэлхийн усны нөөцөд зориулсан захидал бүхий илгээлтэд энэ тухай өгүүлжээ. “Өдөр өнгөрөх тусам бид хэдэн сая тонн бохир, аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн хаягдлыг дэлхийн усан санд асгадаг. Ялангуяа дэлхийн цаг уурын өөрчлөлтийн үед цэвэр усны хомсдлыг илүү мэдэрнэ” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэв. Чанаргүй уснаас үүдэлтэй өвчний улмаас жил бүр 1,5 сая хүүхэд, өөрөөр хэлбэл 20 секунд тутамд нэг хүүхэд амьсгал хураадаг байна. Пан Ги Муны хэлснээр чанаргүй уснаас дайнаас илүү олон хүүхэд амь насаа алддаг. Усны нөөц “өнөө үед илүү эмзэг болж, аюулд байна” гэж тэрээр тэмдэглэв.