Хэрэв АНУ Хятад улстай худалдааны дайн хийвэл, өөрсдөө хохирно. БНХАУ-ын худалдааны сайд Чэнь Дэмин “Вашингтон пост” сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Хятадад дээд зэргийн технологийн бүтээгдэхүүн экспортлоход хориг тавихаас татгалзахаас наана юаний бусад валюттай харьцах ханшийг өсгөх Вашингтоны “улиг болсон санал”-ыг дорвитой хэлэлцэх аргагүй гэж тэрээр хэллээ. “Хэрэв конгрессын гишүүд цаашид валютын зохицуулалт хий хэмээн бидэнд тулгаж, импортоор авч байгаа бараанд уршигтай тариф ноогдуулбал Хятадын засгийн газар хариу үйлдэл үзүүлэхгүй байх аргагүй” гэж сайд санууллаа. Америкийн шинжээчдийн үзэж байгаагаар 40 хувь бууруулсан гэх хятадын валютын ханшийг өсгөхийг Вашингтон Бээжингээс шаардаж байгаа юм. Энэ шалтгаанаар хятадын бараа АНУ-д хямд, америкийн бараа Хятадад өндөр үнэтэй байна. АНУ-ын БНХАУ-тай хийж байгаа худалдааны алдагдал 300 тэрбум доллороос давсан байна.