Орос улсын ерөнхий сайд В.Путин, мөн БНХАУ-ын орлогч дарга Си Зиньпинтэй Москвад уулзахдаа орос-хятадын худалдаа-эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудалд гол анхаарал хандуулна. Хятадын удирдагч бямба гаригаас Орос улсад байгаа юм. Тэрээр Владивостокоос айлчлалаа эхэлж, хоёр орны хил орчмын нутгуудын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг хэлэлцэж, 1,5 тэрбум гаруй долларын нийт 15 хэлэлцээрт гарын үсэг зурж, дараа нь Санкт-Петербург хотод ирлээ. Владимир Путин болон Си Циньпинь нар өнөөдөр хятад хэлний жилийг Орос улсад нээх ёслолд оролцоно. Энэ нь 2010 оны орос-хятадын харилцааны гол үйл явдлын нэг юм. Энэ жилийн хүрээнд эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал, үзэсгэлэн, наадам, уралдаан, хятад хэл, уран зохиолын мэдлэгийн олимпиад, хятадын театр, хөгжмийн уран бүтээлчдийн айлчлан тоглолт зэрэг 80 гаруй арга хэмжээ явуулахаар төлөвлөжээ. Оросын их дээд сургуульд хятад хэлний шинэ анги нээх, багш, сурагчдыг солилцох, оросын сурагчдыг БНХАУ-ын хүүхдийн зусланд амраахаар төлөвлөж байна. 2009 онд Хятад улсад орос хэлний жилийг тэмдэглэсэн юм.