Ерөнхийлөгч Д.Медведев Ханты-Мансийскт ирлээ. Энд мягмар гаригт улс орны эдийн засгийг шинэчлэх комиссийн хуралдаан болох юм. Түлш-эрчим хүчний салбар дахь эрчим хүчний үр ашгийн асуудлаарх хуралдаан болно. Д.Медведев мягмар гаригт "Сургутнефть" нефтийн орд газар очиж, хөөрөг станц болон өрөмдлөгийн хэсгийг сонирхоно. Үүнээс гадна төрийн тэргүүн "Роснефть" корпорацийн Приобскийн нефть орд газар очиж, хий ашиглах хөтөлбөрийн хүрээнд барьсан хийн турбин цахилгаан станцын эхний эхсгийг ашиглалтад оруулах ёслолын ажиллагаанд оролцоно. Ерөнхийлөгч хоёрдугаар сард Омск хотод эрчим хүчийг хөгжүүлэх зөвлөлгөөн хийхдээ эрчим хүчний үр ашгийн асуудлыг шинэчлэх асуудлаар комиссийн хурал явуулахаар шийдсэн юм. Ерөнхийлөгч Ханты-Мансийскт саяхан  тус автономист тойргийн даргын албан тушаалд орсон Наталья Комаровтой уулзана.