Хамба лам Итигэловын гоц үзэгдэл одоохондоо тайлагдаагүй байна. 1911оноос 1917 оны дуустал оросын буддын шашинтнуудын тэргүүн, шашны нэрт зүтгэлтэн, Буриад улсын иргэн Итигэловын бурхан болсныхоо дараа байрлаж байсан чулуун авсыг нээсэн 2002 оны 9-р сараас хойш, бүтэн 8 жил хэвлэл мэдээллээр идэвхитэй хэлцэгдэж байгаа хамба лам бандид Итигэловын «бурхан болсноос хойшхи амьдралын» тухай ховорхон түүхийн тухай ярьж байна. Маш олон жил өнгөрсөн боловч бие цогцс нь хэвээрээ хадаглагдаж үлдсэн нь бүх нийтийн гайхшийг төрүүлж байна. Итигэловын энэ дэлхийн бус бие ямар нууцийг хадаглаж байна вэ? Яагаад одоог хүртэл түүний бие ингэж сайн хадаглагдаж үлдсэн бэ? Эдгээр оньсого мэт асуултуудад эрдэмтэд хариулт олохыг хичээж байна. Улаан-Үд хотын Сампиловын нэрэмжит уран сайханы музейд Итигэловд зориулсан тусгай үзэсгэлэнг анх удаа үзүүлсэн байна. Энэ үзэсгэлэн үзэгчдийн сонирхолыг маш их татсан юм. Үзэсгэлэнгийн 2 дах өдөр л зохион байгуулагчдынх нь нэр дээр Монгол улсаас, үзэсгэлэнг тус улсад үзүүлээч гэсэн санал ирсэн байна. Энэ саналыг Буддын уламжлалт сангхаас дэмжсэн байна. Ингээд энэ үзэсгэлэн Улаан-Үдээс, Улаанбаатарт шилжих боллоо. 3-р сарын 24-нөөс, 4-р сарын 7-ныг дуустал, Занабазарын музейд монголчууд хамба лам Итигэловын тухай олон зүйлыг мэдэх болно. Буриадын их гэгээний зээ дүү «Хамба лам Итигэловын хүрээлэнгийн» захирал Янжима Васильева ярихдаа: Энэ үзэсгэлэнд Орос, Буриад улсуудын буддын шашны түүх болон 1-р бандид хамба лам Заяаевын тухай зураг, видео материалуудыг үзүүлнэ.Мөн 12-р бандид хамба лам Итигэловын эх орондоо эргэж ирсэн түүхийг бас үзүүлнэ. Үзэсгэлэнд ирэгсэд, буддын шашны эд өлөгийн зүйлтэй болон хамба ламын хувийн эд зүйл, түүний туулсан амьдралын зам болон урьдах төрлий нь мэдэж болох түүний өөрийнх нь бичсэн ном зэргийг үзэх болно. Хамгийн гол нь Итигэловын гоц үзэгдлийн тухай ямар нэгэн төсөөлөлтэй болох нь чухал юм гэлээ.
Оросын буддын шашинтнуудын тэргүүн асан Хамба лам Итигэловын бие цогцсийг Улаан-Үдийн ойролцоох булшнаас ухаж гаргаснаас хойш 7 жил хагас боллоо. Газар дороос гаргаж ирэхэд байлцсан эмнэлэгийн шинжээчид үнэхээр гайхшарсан билээ. Итигэловын арьс нь илжрээгүй зөөлөн хэвээрээ, хамар, чих, аниастай нүд зэрэг нь яг хадаглагдаж үлдсэн байлаа. Мөн хуруу, тохой зэрэг нь үеэрээ хөдлөж байжээ. Ер нь л амьд махбодийн шинж тэмдэг бүрэн байлаа. Бие нь анхилуун үнэртэй байлаа. Лам, мумий шиг хэвтээ биш, хушин авдар дотор завилаж суусан байжээ. Итигэлов ер бусын байдалтайгаар бурхан болсон гэж Янжима Васильева өөрийн гайхамшигтай өвөг дээдсийн тухай яриагаа эхэллээ. 1917 онд оросын буддын шашинтнуудын тэргүүнээс больсны дараа тэрээр 10 жил бясалгал хийсэн байна. 1927 оны 6-р сарын 27-нд өөрөө завилаж суугаад шавь нараа, бурхан болсон хүмүүст уншдаг хойтохын номыг уншихыг гуйсан байна. Шавь нар нь ихэд гайхаж уншхаас татгалзжээ. Тэгтэл тэр өөрөө уншиж байгаад амьсгал хураасан байна. Энэ гэгээрлийн гайхамшиг лам нарыг ч бишрүүлжээ. «Амилсан бурхан» болсон хүний өв уламжлалыг хадгалах нь хамба лам Итигэловын хүрээлэнгийн үндсэн зорилго юм. Цогцсий нь нээлгүйгээр энэ гоц үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нээх нь чухал гэж энэ хурээлэнгийн удирдагч Янжима Васильева үзсэн байна. Ламын толгойноос унасан үс, биенээс нь гуужсан арьс, хөлийн хурууных нь 4 миллиграмм хумс зэргийг цуглуулж авсан байна. Түүний биенд хийсэн солонгорын шинжилгээ нь амьд хүний эд эсээс ялгаагүй байсан нь шинжээчдийн гайхширлыг төрүүлжээ. Тэр та бидэнтэй яг адилхан харин нүдээ л аньсан байгаа. Шинжээчид дотоод эрхтэн нь бүрэн, бүтэн байна гэж үзсэн байна. Харин цус нь л шингэн биш цэлцгэр маягтай болсон байна. 80 жилийн өмнө нас барсан хүнд байх ёсгүй цус түүний биед байж байна. Тархи нугасны нэрт эмч Алексей Ажеев, 2002 оноос ламын биеийг судлаж байгаа бөгөөд өөрийн нарийн аргаар тархины судас нь цохилж байгааг мэдэрсэн байна. Дэлхийд хаана ч байхгүй энэ гоц үзэгдэл эрдэмтэдийг амар тайван байлгахгүй байна гэж Янжма Васильева гуниглангүй хэлээд цааш нь ярихдаа: Ламын эд эс нь амьд байна гэдгий мэдээд цогцсий нь рентген, томограф хийж гүнзгий судлахаар шийдсэн. Итигэлов бурхан болохынхоо өмнө хийсэн гэрээслэлдээ өөрийнхөө биеийг судлуулах тухай бичээгүй. Бид буддын шашинтнууд Багшийнхаа үгэнд захирагддаг. Иймээс 2005 оны 1-р сарын 3-наас «Итигэловын хэргийг» шинжлэн судлах бүх ажлыг хаасан гэж тэр хэллээ. Жилд долоон удаа Буддын том баяруудаар Итигэловыг үзэх гэсэн хүмүүс дугаарлан зогсдог юм. Одоо харин 3-р сарын 24-нөөс Улаанбаатарчууд «Хамба лам Итигэловын гоц үзэгдэл» үзэсгэлэнг үзэх сайхан боломжтой болж байна.