Зөвлөлтийн эстрадын домог, нэрт дуучин Валентина Толкунова 64 насандаа өнөөдөр Москвад таалал төгслөө. Тэрээр хорт хавдараар өвчилсөн байсан юм. 2-р сарын 16-нд Белоруссийн Могилев хотод концерт тоглож байх үед бие нь муудсан гэж РИА-новости агентлаг мэдээлсэн билээ. Тэгэхэд түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн юм. Зөвлөлтийн үед Валентина Толкуновагийн дуулсан олон сайхан дуу нийтэд түгсэн бөгөөд түүний дуу хоолой «Тавтай нойрсоорой! Багачууд аа!» нэвтрүүлгийн чимэг хөгжимд эгшиглэдэг байжээ. Тэрээр олон оронд айлчлан тоглосон юм. Дуучин маань 12 пянз, компакт диск гаргажээ.