Бохирдсон уснаас болж, дайн дажин болон бусад хүчирхийллүүдэд өртөж амиа алдсан хүмүүсийн тоог нэгтгэсэнээс илүү олон тооны хүн амиа алдаж байна. Өнөөдөр тэмдэглэж байгаа, Бүх дэлхийн усны өдрийг тохиолдуулан гаргасан «Эрүүл бус ус» НУБ-ийн илтгэлд энэ тухай өгүүлжээ. Чанар муутай бохир уснаас болж жил бүр 1.5 сая хүүхэд нас барж байгаа бөгөөд энэ нь 20 секунд тутамд нэг хүүхэд үхэж байна гэсэн үг гэж баримт бичигт өгүүлжээ. Өдөр бүр ойролцоогоор 2 тэрбум тонн бохирдсон ус далай тэнгис, гол мөрөнд орж байна. Үүнээс болж янз бүрийн өвчин дэлгэрч, экологд нөхөж барашгүй хохирол учирч байна гэж НҮБ-ийн шинжээчид тооцсон байна.