Монгол улсын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Буриад улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын ивээл дор маргааш Улаанбаатар хотод «АгроЭнергоЛес» үзэсгэлэн нээгдэнэ. Буриад улсын мод боловсруулах салбарт ажилладаг 20 үйлдвэр үзэсгэлэнд оролцоно. Эдгээр компануудын дунд нарийн багаж хэрэгсэл үйлдвэрлэдэг «Электрос» хаалттай хувьцаат компан байна. 3-р сарын 25 хүртэл үргэлжилэх үзэсгэлэнгийн хүрээнд Монгол, Буриад улсуудын жижиг, дунд бизнесийн хамтын ажиллагааны хэтийн телевийг талууд хэлэлцэнэ. Энэ өдрүүдэд Монгол улсын нийслэлд, Монгол улсын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Буриад улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын зохион байгуулж байгаа барилгын шинэ бүтээлийн үзэсгэлэн болно.