АНУ, Хятадын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авбал дэлхийн эдийн засгийг хямралын ирмэгт хүргэнэ. БНХАУ-ыг хөгжүүлэх форум дээр энэ улсын Худалдааны яамны сайд Чен Дэмин энэ тухай мэдэгдлээ. Вашигнтон, бээжингийн хоорондох итгэлцэлгүй байдал улам өсөж байна. АНУ-аас, Хятадын удирдагчид тавьсан юанийн курсийг бэхжүүлэх шаардлагыг эс биелүүлсэн тохиолдолд худалдааны хориг арга хэмжээ авна гэсэн яриаг тойрсон аман дайн үргэлжилсээр байна. Барак Обама болон европын зарим улс төрчдийн үзэж байгаагаар БНХАУ өөрийн үндэсний валютын ханшаа зохиомолоор барьж байгаа явдал дэлхийн эдийн засгийн балансийг алагдуулна. Өөрөөр хэлбэл дотоодын ханшны уналтад тулгуурлаж өсөж байгаа Хятадын экспортын боломж түүний худалдааны том түншүүд тэр дундаа АНУ-ын эдийн засагт муугаар нөлөөлнө. Энэ хятад, америкийн асуудал олон жилийн түүхтэй гэж Москвагийн ОУХ-ны дээд сургуулийн профессор Сергей Лузянин үзэж байна. Өнөөдөр, Хятадын удирдагчид, юанийн ханшны талаар хатуу тууштай бодлого баримтлаж байгаа. Энэ бол Хятад улсын бие даасан бодлого, АНУ-ын хөндлөнгийн оролцоо ямар нэгэн асуудалд хүргэнэ. Барак Обамагийн засаглал татварыг нэмэгдүүлэх эсэх нь өөр хэрэг. Юанийн ханшны өчүүхэн өсөлт ч АНУ-ын экспортод тулгуурласан хятадын хэдэн мянган компануудыг дампуурална. Энэ утгаараа бол хятад, америкийн өнөөгийн харилцаа Хятадад ч, АНУ-д ч, дотоодын утга агуулагатай юм. Энэ харилцааг дэлхийн санхүүгийн хямралын 2 дах давалгаа үүсгэнэ гэж бодох хэрэггүй гэж тэр хэллээ. Хятадын талаар хатуу бодлого барьдаг талынхан хятадыг «валютын арга зальт» этгээд гэж нэрлэдэг бөгөөд БНХАУ-ын импортод 25%-ийн гаалийн татвар ногдуулахыг санал болгож байна. Америкийн мэдэгдэлийн цаана, хятадын бараа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг сулруулах нууц санаа агуулагдаж байгаа юм. Хэрвээ юанийн солигдох курсыг нэмэгдүүлж чадах юм бол дэлхийн эдийн засгийн балансыг сэргээх боломжтой гэсэн логик санаа байна. АНУ-аар толгойлуулсан барууны орнууд, дэлхийн эдийн засгийн хямралаас хойшхи загвар бүрэлдэх үед өөрсдийн ашиг сонирхолоо хамгаалахад оршиж байгаа юм. АНУ-ын шаардлагын үндэс нь америкийн эдийн засгийг эрүүлжүүлхийн тулд ойрын жилүүдэд экспортыг 2 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн Барак Обамагийн байр суурь байгаа. Ингэснээр инфляцийг багасгаж, 2 сая ажлийн байрыг хадгалах юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд АНУ өрсөлдөгчдөө, тэр дундаа Хятадыг эхний ээлжинд зайлуулах хэрэгтэй. 2008 онд долларын ханш унасан ч гэсэн АНУ-д ирсэн Хятадын экспортын барааны хэмжээ буураагүй билээ. Америкийн барааны үнэ хятадынхаас үнэтэй болсон байна. Энэ байдлыг Вашингтон өнөөдөр эдийн засгийн аюулгүй байдалд тулгарсан аюул занал гэж үзэж байгаа юм. Энэ буруутгалын эсрэг БНХАУ-ын төрийн зөвлөлийн тэргүүн Вень Зябао, юанийн курсийг зохиомлоор буулгаагүй, харин ч ойрын үед ханш нь өснө гэж мэдэгдлээ. Хятадын валютын хувь заяаны тухай асуудлыг, тэртэй тэргуй хүнд байгаа АНУ-ын харилцаатай холбож улс төржүүлэхгүй, хүндрүүлэхгүй байхыг уриаллаа. Тэгсэн ч гэсэн Вашингтон албан ёсны Бээжингийн эсрэг үгэн «шөвгөө» хэрэглэсээр л байна. Жишээ нь: Тайваньд зэвсэг худалдсанаа зарлаж, Барак Обама, Далай ламтай уулзлаа. Гаднаас асар хүчтэй шахалт үзүүлж байгаа ч Хятад улс бие даасан валютын бодлогоо цаашид ч баримтлах бололтой.