3-р сарын 23-28-нд Чили улсад болох агаар сансарын олон улсын үзэсгэлэнд, «Сухой» компанын үзүүлбэрүүдийн дунд голлох байрыг олон ажиллагаат сөнөөгч Су-35, Су-30МК2 онгоцуудын тухай мэдээлэл эзлэх болно. «Сухой» компанын олон зориулалт бүхий, хэт маневрлах чадвартай сөнөөгч Су-35 онгоцийг Латин Америкийн орнуудад зарж, хоёр хүний суудалтай олон функцтэй, сөнөөгч Су-30МК2 онгоцийг гадаадын захиалагчдад нийлүүлж байна гэж компанын хэвлэлийн албаны төлөөлөгч Интерфакс агентлагт мэдээлсэн байна. «Су» төрлийн сөнөөгч онгоц, оросын цэргийн агаарын техникийн экспортын ихэнх хувийг эзлэж байна. Өнгөрсөн жил Су-30МК төрлийн 40 онгоцийг Энэтхэг, Малайз, Алжир, Индонез улсуудад нийлүүлсэн байна. «Сухой» сөнөөгч онгоцууд Латин Америкд ч нэр хүндтэй. Командын бүрэлдхүүн болон нислэгийн өндөр үнэлгээ авсан Су-30МК2 онгоцийг Венесуэлийн АЦХ-ний зэвсэглэлд хэдэн жил ашиглаж байна. Ойрын ирээдүйд Су-35, Су-30МК2 онгоцууд энэ бүс нутгийн улсуудын агаарын цэргийн хүчний паркд өөрийн байраа эзлэнэ гэдэгт итгэлтэй байна гэж хэвлэлийн албанд мэдээлсэн байна. Су-35 онгоцонд 5 дах үеийн технологийг ашигласан учраас, одоо дэлхийд боловсруулан уйлдвэрлэж байгаа 4 дэх үеийн сөнөөгч онгоцнуудаас хамаагүй давуу чанартай байгаа.