Даваа гаригт шилжих шөнө аврагчид цасанд боогдсон машинуудаас 130 хунийг нүүлгэн шилжүүллээ. Сахалины өмнөд хэсгийн машины замын цасыг арилгх ажил үргэлжилж байна. Урьд нь 8 машинтай хүмүүс цасанд боогдсон байна гэж мэдээлж байсан. Өнгөрсөн хоногт Сахалинд шуурч байсан циклон, одоо Камчаткагийн өмнөд эрэгт хүрээд байна. Энэ хойгт цаг агаарын аюултай үзэгдлийн аюулын дохио өгөөд байна. Энэ хязгаарын баруун урд эрэг гамшигийн хамгийн гол хүчийг өнгөрүүлсэн байна. Салхины хурд секундэд 37 метрт хүрээд байна. Зарим газар сарын дундаж тундасны 10-20% нь унаад байна. Одоогийн байдлаар Камчаткагийн өмнөд хэсэг нэлэнхийдээ шуургатай байна гэж цаг уурчид мэдээллээ. Харин хойгийн өмнөд хэсэгт шуурга намдаад байна. Циклон хойшоогоо шилжиж байгаа бөгөөд 3-р сарын 23-нд тэнгэр арилна. Камчаткагийн хойд хэсэгт шуурга 3-р сарын 24 хүртэл шуурна.