Оросын цэргийн нисгэгчид, арктикийн туйлын «Борнео» баазад ачааны эхний хэсгийг хүргэж өглөө. Оросын АЦХ-ний хамгийн туршлагатай нисэгчдийн баг онгоцыг жолоодож явсан байна. Мөсөн талбай дээр ачааны онгоц бууж болохгүй, маш ширүүн салхитай байсан болохоор ачааг парашютаар хаяж болохгүй. Ийм учраас ачааг буулгах ажлыг маш бага өндөрт динамик аргаар хийсэн байна. Ачааг хаяхын өмнө онгоц хамараа огцом дээш нь болгоход, ачаа өөрийн жингээрээ люкнээс унасан байна. Энэ ажиллагааг маш хянуур хийсэн, учир нь ачаа мөсөн талбайд хэдэн км-т цацагдах аюултай. Энэ ажиллагааны нэг онцлог нь нислэг туйлын шене, цаг агаарын хунд нөхцөлд болсонд оршиж байна. «Борнео» станц мөс хайлтал, 3 сарын хугацаанд ажиллана. Энэ станцийн үндсэн зорилго нь мөсны байдал, цаг агаарын өөрчлөлтийг шинжлэх ухааны үүднээс судлаж туршилт хийхэд оршиж байна гэж «Вести» дамжууллаа.