Куб улс энэ жилийн анхны оросын хүмүүнлэгийн тусламжийг хүлээж авлаа. Сьенфуэгос боомтод ачаагаа буулгахаар зогссон хөлөг онгоцоор 25 мянган тонн үр тариа хүргэлээ. Орос улсын засгийн газрын шийдвэрээр Куб улсад 100 мянган тонн улаан буудай хүргэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар хоёр дах ээлжийн үр тариаг ачхаар бэлтгэж байна. Оросын улаан буудай ачсан дараачийн хөлөг онгоц Куб улс руу 3-р сард хөдлөнө. Ойрын үед оросын үр тариаг Монгол, Никарагуа, Эфиоп болон бусад улсууд хүлээж авах болно. Тусламжид явуулах үр тариа 2 сая тоннд хүрч болзошгүй бөгөөд энэ манай орны хувьд дээд амжилт болно. Шинжээчдийн үзэж байгаагаар, үр тариа үнэ төлбөргүй экспортлосноороо орос улс хэд хэдэн чухал асуудлыг шийдэж байна. Нэг талаас хунсэнд нь зориулж унэгуй тариа өгснөөрөө, ашигт малтмалын орд газрыг эзэмшихэд давуу эрх эдлэж болно. Нөгөө талаас үр тариа гаргаснаараа, дотооддоо зориулаж худалдаж авсан сангийн 10 сая тонн үр тарианаасаа салж байгаа юм.