Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хоёр талын хамтын ажиллагааны түүхэнд анх удаа өнөөдөр Кремльд, Гватемал улсын ерөнхийлөгч Альваро Коломтой хэлэлцээр хийнэ. Тэд худалдааны эргэлтийг хэрхэн нэмэгдүүлэх, нефть олборлолт болон эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг яаж хөгжүүлэх талаар хэлэлцэх болно. Хэлэлцээрийн дунгээр төрийн тэргүүнүүд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна. 2007 онд энэ улсад Олон улсын олимпын хороо хуралдаж, Сочи хот 2014 оны Өвлийн олимпыг зохион явуулах эрхийг авсанаас хойш оросууд Латин америкийн Гватемал улсыг сайн мэдэх болсон юм. Түүнээс хойш Москва, Гватемалын хооронд улс төрийн яриа хэлэлцээ идэвхижэж эхэлсэн билээ. 2007 онд хоёр орны ерөнхийлөгчдийн анхны уулзалт болсон бөгөөд энэ оны 2-р сард Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров тус улсад айлчилсан билээ. 2009 онд Гватемал улс оросуудыг визгүй зорчих болгосон. Ням гаригт Альваро Колом, орос улсад анхны 3 өдрийн албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирсэн бөгөөд Санкт-Петербургт очно.