Канад улсын Ванкувер хотод Өвлийн пара олимпын наадам-2010 өндөрлөж, Оросын шигшээ баг медалийн тоогоороо түрүүллээ. Ням гаригт тэмцээний сүүлчийн өдөр хөгжлийн бэрхшээлтэй тамирчид янз бүрийн ангилалын 1 км-ийн зайн цанын хурдны уралдаанд зургаан багц медалийн төлөө өрсөлдлөө. Оросын пара олимпчууд 6 барианаас 5-д нь багтлаа. Оросуудын энэ өдөр 8 медаль авснаас 1 нь алтан медаль байлаа. Тулгуур эрхтний гэмтэлтэй суугаагаараа уралддаг тамирчдын тэмцээнд 39 настай Сергей Шилов түрүүлж багтаа алтан медалийг авчирлаа. Энэ удаагийн пара олимпын од болсон Ирек Зарипов 4 алтан медаль хүртсэн бөгөөд энэ удаа 2-т оржээ. Орос улсын шигшээ баг 12 алт, 16 мөнгө, 10 хүрэл медаль, нийтдээ 38 медаль авсан бөгөөд зөвхөн алтан медалийнхаа тоогоор л Герман улсын шигшээ багын дараа оржээ. Өнөөдөр Уистлер хотхонд пара олимпын тугыг хураах ёслол болж, Сочи хотын дарга Анатолий Пахомовт шилжүүлэн өглөө. Дараа нь Пара олимп-2014-ийн ирээдүйн нийслэл, амралт сувилалын оросын энэ хотын танилцуулах тоглолт боллоо.