АНУ, Ирак улс руу халдан довтолж дайн эхлүүлсний ээлжит ойд зориулж бямба гаригт зохион байгуулсан дайны эсрэг жагсаалд оролцсон 8 хүнийг Вашингтонд баривчилжээ. Хэдэн мянган жагсагчид, Иракаас америкийн цэргийг гаргахыг шаардаж, Барак Обамагийн явуулж байгаа бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Жорж Бушийн барьж байсан курсийг үргэлжлүүлж, Ирак, Афганистан дах кампант ажлыг зогсоох амлалтаа биелүүлэхгүй байна гэж шүүмжилсэн байна. Америкийн цэргүүдийг энэ улс руу илгээсэн Бушийг шүүхэд шилжүүлэхийг жагсагчид шаардсан байна. Бямба гаригт иракд дайн эхлүүлснээс хойш яг 7 жил болсон юм. Энэ хугацаанд тус улсад америкийн бараг 5000 орчим цэрэг амь үрэгдсэн билээ. Вашингтон, Багдад хоёрын тохиролцсон ёсоор америкийн цэргүүд Иракаас 2011 оны сүүлчээр гарч явах ёстой.