Палестины шаантаг нутаг Газийн секторын хүн амыг зовоож байгаа бүслэлтээ зогсоохыг Израиль улсаас НҮБ хатуу шаардана. Гурван жилийн бүслэлтээс болж үүссэн хүмүүнлэгийн байдалтай танилцсан НҮБ-ийн е.н.б. дарга Пан Ги Мун өнөөдөр ингэж мэдэгдлээ. НҮБ-ийн тэргүүний хэлснээр энэ бүслэлт санасан үр дүнд хүрээгүй бололтой. Газийн секторыг эрс шийдэмгий ХАМАС хөдөлгөөн мэдэлдээ авснаас хойш энэ бүслэлтийг эхлэсэн юм. Ойрхи Дорнодоор ажлын айлчлал хийж байгаа Пан Ги Мун, энэ хөдөлгөөний удирдагчидтай уулзах ёсгүй.