Вашингтонд болсон олон мянган хүний жагсаалаар АНУ, Иракд эхлүүлсэн 7 жилийн дайныхаа «баярыг» тэмдэглэлээ. Афганистан, Иракаас цэргээ нэн даруй гаргахыг, жагсагчид шаардлаа. Энэ цус урсгасан, их хэмжээний зардал гаргасан дайны гол буруутан Жорж Бушийг шүүхэд татаж амь үрэгдсэн хүн бүрийн тоогоор шийтгэл хүлээлгэхийг шаардлаа. Хүний нутаг дээр дайтдаг америкийн засаг захиргааны цэрэг дайны хэнээрхэлээс америкийн нийгэм залхаж гүйцлээ! Энэ нь ч ойлгомжтой! Хүний амь насаар дэнчин тавьж улс төр, эдийн засгийн асуудлыг шийднэ гэдэг америкчуудын ихэнхийн хувьд санаанд багтамгүй зүйл. АНУ-д эруул саруулаар сэтгэдэг хүмүүсийн хувьд Иракд явуулж байгаа «ардчлалын үйл ажиллагаа» гэсэн лоозон аль хэдийнээ утга учиргүй болсон. Иракын нутаг дэвсгэрт цөмрөн орсон үндсэн шалтгаан нь нефть, зөвхөн нефть гэдэг нь өнөөдөр тодорхой болоод байна. үнэндээ нефтийн төлөөх үнэ дэндүү өндөр болоод байна. Үүний үр дүнд америкчуудын дунд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна. Энэ байдал, дэлхийд болон АНУ-д тулгарсан эдийн засгийн хямрал, үүний 2 дах давалгаа тулгарч мэднэ гэсэн эдийн засагчдын таамаглал зэргээс болж хурцадаж байна. Ийм учраас жагсагчдын барьж жагсаж байгаа лоозонгын уламжлалт утга агуулга, иракын цэрэг дайны хэнээрхэлийн үнэ цэнийг улам их илэрхийлэх боллоо. Энэ илэрхийлэл зөвхөн мөнгөн хэлбэрээр биш хуний неецийн хэлбэрээр илэрч байна. Дайн хийсэн 7жилийн хугацаанд 4500 гаруй цэрэг алагдаж, 30000 гаруй цэрэг шархадаад байгаа тоо баримт гараад байна. Иракд дайны ажиллагаа явуулсан, цэргийн зардалд Пентагон хэдэн тэрбум доллар зарцуулаад байна. Цэрэг дайнд зарцуулсан мөнгөө, америкчууд иракын нефтийг хянаж байгаа үедээ ч нөхөж чадахгүй. Иракын дайн анхнаасаа буруу байсан гэж ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Сажин үзэж байна. Цөмийн зэвсэг хайх нэрийдлээр хийсэн дайны зорилго, шалтаг нь анхнаасаа буруу байсан. Энэ дайн америкчуудад маш хүнд тусаж байгаа тэр тусмаа амь насаа алдагсадын ар гэрийнхэнд бүр ч хүнд тусаж байна. Саддам Хусейны дэглэмийг устгаж, Ирак улсыг сулруулснаараа америкчууд хүссэн хүсээгүй хөрш Иран улсыг, энэ бүс нутгийн супер гүрэн болголлоо.
Янз бүрийн үнэлгээнээс харж байхад тус улс энэ дайнаас болж 1 сая хүнээ алдаад байна. Түрэмгийлэлийн үр дүнд тус улсад терроризм гаарч, эдийн засаг нь бүрмөсөн сүйрч, үндэстний болон шашны байдлаас болж нийгэм нь хуваагдсан ийм л байдал үүсээд байна. Америкчууд өөрийн заналт дайсан Саддам Хусейныг цаазаллаа, ингэснээрээ нийгмийг нэгтгэх байтугай бур тогтворгүй байдалд хүргэлээ. Саяхан болсон сонгууль, америкийн цэрэг гарснаас хойшхи Ирак улсын хөдөлгөөний траекторыг тасархай зураасаар л зурлаа. Одоо Ирак улсын төр засаг бие даан шийдвэр гаргана гэж хэлэх нь цагаасаа эртэдсэн зүйл болно. Барак Обамагийн сонгуулийн өмнөх кампанын үед болон төрийн тэргүүн болсны дараа амласан цэрэг гаргах ажиллагаа бас нилээд асуудалтай байна. Иракын армийг бэлтгэх ажил явуулах тодорхой тооны америкийн цэрэг тэртэй тэргүй үлдэнэ. Энэ үлдсэн цэргийнхнээр дамжуулж АНУ дараа нь Иракд өөрийн бодлогоо явуулах болно. Өмнөх нөхрийнхөө маш чанга зангидсан «иракын зангилааг» одоогийн ерөнхийлөгч тайлах хэцүү хүнд ажил түүнд тулгараад байна. Өнөөдөр шинэ ерөнхийлөгчийн маань рейтинг хамгийн доод түвшин 43%-д хүрээд байна шүү дээ!