Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг устгахын төлөө тэмцэх олон улсын өдрийг ЮНЕСКО өнөөдөр тэмдэглэж байна. Одоогоос 50 жилийн өмнө 1960 оны 3-р сарын 21-нд ӨАБНУ-ын Шарпвилле хотод арьсны үзлийн эсрэг тайван жагсаал хийж байсан оюутнуудыг, цагдаагийнхан буудаж алсан өдрийн дурсгалд зориулж энэ өдрийг тэмдэглэдэг болсон. ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова өөрийнхөө илгээлтэд, улс төр,олон нийтийн зүтгэлтнүүд болон нийт ард түмэнүүдэд хандаж «арьс өнгийг тэвчих дэлхий дахиныг бий болгох» байгууллагын хүчин чармайлтад нэгдэн нягтарахыг уриаллаа. Испан улсад ЮНЕСКО болон «Барселон» хөл бөмбөгийн баг хоёр арьсны үзэлтэй тэмцэх хамтарсан ажиллагаа эхэлснээ зарлалаа. Жилийн турш нэртэй хөл бөмбөгийн багын тоглогчид, арьсны үзлийг эсэргүүцэж байгаа бүхэнтэй сэтгэл санаа нэг байгаа гэдгээ харуулж янз бүрийн ажиллагаа явуулах болно.