Гватемалын ерөнхийлөгч Альваро Колом, Орос улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, улс орныхоо эдийн засагт тус улсын хөрөнгө оруулалтыг татахыг сонирхож байна. Тус улсын төрийн тэргүүнийг Москва явахын өмнө, газрын тос, хийн салбар, теле харилцаа холбоо, тээвэр, аялал жуулчлал зэрэгт хамтран ажиллах сайхан ирээдүй байна гэж Гватемалын ГХЯ-нд мэдэгдсэн байна. Өнөөдөр Альваро Колом ажлын айлчлалаар оросын нийслэлд хүрэлцэн ирэх бегеед энэ нь хоёр улсын харилцаанд анхных нь юм. Даваа гаригт Д.Медведевтэй хийх хэлэлцээрийн дүнгээр хамтарсан мэдэгдэл болон хэд хэдэн хэлэлцээнд, тэр дундаа цэрэг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Алваро Колом айлчлалынхаа явцад, Бух Оросын болон Москвагийн тэргүүн хамба Кириллтэй уулзана.Тев америкт цорын ганц байдаг Гэгээн Живоначалын Троицийн үнэн алдартны сүм Гватемал улсад байдаг юм.