Оросын пуужин зөөгч «Протон», америкийн «ЭхоСтар-14» хиймэл дагуулыг орбитын тооцолсон замд амжилттай орууллаа. Энэ хиймэл дагуул АНУ болон Пуэрто-Рикогийн 14 сая үзэгчдийг хиймэл дагуулын телевизээр хангадаг юм. «Протон» пуужин зөөгч бямба гаригийн орой Байконур сансарын буудлаас хөөрсөн билээ. Пуужингийн энэ удаагийн хөөрөлт энэ жилийн 4 дэх нь, нислэгийн түүхийнх нь 355 дах нь билээ.