Орос хэл, Славян ертөнцөд дахиад л нягтруулах хүч болж байна. «Орос хэл: түүхэн хувь заяа ба орчин үе» сэдэвтэй бямба гаригт Москва хотод нээгдсэн олон улсын орос хэл судлаачдын олон улсын чуулган дээр мэдэгдсэн байна. Серб улсад одооноос, орос хэл зөвхөн оюутнуудын дунд биш сургуулийн сурагчдын дунд маш их түгэн дэлгэрч байна гэж Белградын их сургуулийн профессор Боголюба Станкович хэллээ. Польшийн сургуулиудад орос хэл түгэн дэлгэрсэн байдлаараа англи хэлний дараа хоёрт орж байна. Словак улсын хүн амын 25% нь орос хэлээр яриад зогсохгүй, түүнийг амьдралдаа идэвхитэй хэрэглэж байна. Славян ард түмнүүд үндэс угсаа, түүх, соёл, өв уламжлал нэгтэй учраас баруун славянуудын дунд орос хэл ихэд түгэн дэлгэрч байна гэж профессор Станкевич үзэж байна.