Өнгөрсөн долоо хоногт, Орос улс, гурж улс руу дайрсан мэтээр хуурамч сурвалжлага үзүүлснийхээ төлөө, гүржийн «Имеди» телевизийн компан бямба гаригт олон нийтээс болон гадаадын дипломатчуудаас уучлалт гуйлаа. Олон нийттэй харьцах Гүржийн үндэсний комисс, ийнхүү уучлалт гуйхыг тус компанаас шаардсан билээ. Гадаадын дипломатчуудын зөвшөөрөлгүйгээр тэдний авсан зургуудыг ашигласнаа телевизийн компан хүлээн зөвшөөрсөн байна. Оросын дайралт гэгчийг үзүүлсний дараа иймэрхүү нөхцөл байдлыг хэлэлцэхээр «Имеди» телевизийн студид цугласан байсан зочдоос бас уучлалт гуйсан байна. Бүх өргөдөл гомдолыг нэг бүрчлэн авч үзэхэд бэлэн байна гэж тус компан мэдэгдсэн байна.