Оросын шигшээ, Ванкуверийн Пара олимпийг, багийн нийт дүнгээр итгэлтэй тэргүүлж байна. Бямба гаригт цаначид ээлжит алтан медалиа хүртлээ. Эрэгтэй, эмэгтэй багууд цанын буухиа уралдаанд нэгдүгээрт орсон байна. Одоогийн байдлаар Орос улсын шигшээ баг 11 алт, 12 мөнгө, 7 хүрэл нийт 30 медальтай болоод байна. германы шиншээ баг 10 алт нийт 21 медальтай 2-р байрт явж байна. Өнөөдөр олимпын сүүлчийн өдөр пара олимпчууд 6-н иж бүрэн медалийн төлөө өрсөлдөнө. Москвагийн цагаар даваа гаригийн өглөө Уистлерийн «Медал Плаза» талбайд олимпын тоглолтын хаалтын ажиллагаа эхлэнэ. Үүний дараа Пара олимпын туг Ванкуверээс Сочи хотод шилжинэ. Наадмын зочид болон дэлхий дахины зурагт үзэгчид, дараагийн пара олимпын өвлийн наадмын нийслэлийг танилцуулах оросуудын үзүүлэх тоглолт оролцсон найман минутын шоуг үзэх болно. Оросын нэрт дуучин Диана Гурцкаягийн, «Домисолько» хүүхдийн хоортой, «Сочи-2014» сүлд дууг дуулах үзүүлбэр хаалтын ажиллагааны оргил нь болно.