Британи хүүд хувьсгалын гэж хэлж болох мэс засал хийлээ. Лондоны “Грит Ормонд Стрит Хоспитал” эмнэлэгт олон улсын бүлэг эрдэмтэд британийн есөн настай хүүд өөрийнх нь төлжүүлэх эсийг шилжүүлэн суулгажээ. Организм дотор шинэ мөгөөрсөн хоолой ургах учиртай гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Мэс засал амжилттай болбол эмнэлгийн энэ технологи их ирээдүйтэй юм. Ирээдүйд өвчтөний өвчилсөн эрхэтнийг эмчлэхэд өөрийнх нь бие организмаас авсан төлжүүлэх эсийг ашиглаж, хөндлөнгийн донорын эрхэтнийг шилжүүлэн суулгахаас зайлсхийх боломж бүрдэнэ гэдэгт эрдэмтэд найдаж байна. Ийм технологи хөндлөнгийн нэхдэс бие организмд тохирохгүй байхаас сэргийлнэ. Үүний улмаас эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн өвчтөн дархалаа сайжруулах эм байнга уух хэрэгтэй болдог.