Канадын Ванкувер хотод болж байгаа параолимпийн наадамд Оросын шигшээ баг багийн нийт дүнгээр тэргүүлж байна. Оросын шигшээ баг 9 алт, 12 мөнгө, 7 хүрэл нийт 28 медаль хүртжээ. Хоёрдугаар байрт Германы шигшээ баг, гуравдугаар байрт Украины шигшээ баг орж байна гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Параолимп дуусахаас нэг хоногийн өмнө буюу өнөөдөр тамирчид 11 медалийн төлөө өрсөлдөнө. Эрэгтэй, эмэгтэй цанын уралдаан, супер-слаломын төрөлд тулгуур эрхтний аппараттай, суугаа, зогсоо оролцдог тамирчид, мөн сул хараатай тамирчид өрсөлдөнө. Тэргэнцэртэй тамирчдын керлингийн хагас шувтарга, шувтаргын тэмцээн болох юм. Мөн Параолимпийн чаргатай хоккейн алтан медлийн эзэн АНУ, Японы шигшээ багийн тэмцээнээс тодорхой болно.